Товч агуулга:Эдгээр ховор, үнэт ном судрын ихэнх нь Монголын анхдугаар богд Занабазараас эхлэн шашин төрийг хослон баригч VIII Богд Жавзандамба хутагтыг хүртэл Богдуудын цуглуулсан, орд өргөөндөө нандигнан хадгалж асан судар ном байдаг. Басхүү 1920-оод онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамъян тэргүүтэй эрдэмтэд махран цуглуулж, 1924 онд Улсын номын сангийн эрдэнийн сан хөмрөгийг байгуулсан түүхтэй. Иймээс Монгол улсын Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлж буй "Эрдэнэсийн сан"-даа анхдугаар богд Занабазарт Төвдийн V далай лам Лувсанжамцын бэлэглэсэн 111 боть Жалзэ тэмбан ганжуур, тавдугаар Богдод далай ламаас бэлэглэсэн "Долоон эрдэнийн ганжуур”, VIII Богдод зориулан Монгол дархчуудын цалин цагаан мөнгөөр урласан Сандуйн Жүд, Доржжодба зэрэг нандин өвөө дээжиллээ.