Цайны зам

Зохиогч: Ш.Эгшиг, Д.Гэрэлтөв, О.Сүхбаатар, Ё.Бадрал.
Эрхлэн гаргасан байгууллага: Цайны соёл нийгэмлэг


Гаралтын мэдээ: УБ Мөнхийн үсэг 2016

Шифр: 63.3 Ц 149.
Номын сан:
Эрдэм шинжилгээний фонд (1).



Бэлэн (1).
Товч агуулга:
Дорныг Өрнөдтэй холбож байсан, бидний хамгийн их сонсож дуулсан худалдааны их замыг Торгоны зам гэдэг. Энэ замын үүсэл МЭӨ 200 оны үед Хятад гүрэнд тавигдсан бөгөөд хожим 13-р зууны Монголын Их Эзэнт Гүрний үед цэцэглэн мандаж, Хархорин хот түүний нэг салбар болон тэлсэн гэдэг. Торгоны замаар Европын улс орнууд өөрсдөдөө хэрэгтэй бараа, таваарийг авч хэрэглэж байсны дотор цай багтаж байжээ. Цайг анх Хятадын өмнөд хэсэгт тариалж, Торгоны замаар дамжуулан өрнөдөд худалдаалж байжээ. Тэгвэл энэхүү худалдааны их замаар хэн, хэрхэн аялж байв, цайг хэн, хэрхэн, хаанаас тээвэрлэж байв? Монгол улсад энэ нь ямар ашигтай байв гэх мэт олон чухал асуудал судлаачдын анхаарлыг сүүлийн үед татаж буй. Ялангуяа ОХУ, БНХАУ зэрэг улс эрчимтэй судалгаа хийж эхлээд байна. Мөн гурван улсын төрийн тэргүүн нар гурван улсыг холбосон худалдааны замыг шинэчилэн сэргээж, аялал жуулчлал, эдийн засгийн үр шимийг дахин ашиглахаар шийдвэрлэсэн нь Цайны замын судалгааг эрчимтэй хийх шаардлагыг бий болгож байна. Энэхүү судалгааг өөрийн оронд өрнүүлэх, идэвхжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд санаачилан “Цайны Зам” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2016 онд зохион байгуулсан.Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Цайны Соёл” нийгэмлэг, “Монголиан Корпорейт Травэл” ХХК зэрэг байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа тус хуралд нийт найман илтгэл хэлэлцэгдсэн. Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаач Ш.Эгшиг, С.Сүхбаатар, Д.Гэрэлтөв, Ё.Бадрал нарын хамтран бүтээсэн “Цайн Зам” энэхүү номын нээлт болсныг таалан соёрхоно уу.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Цайны зам
Номын сангийн нэр Дансны дугаар Төлөв Санамжууд Буцаах огноо
Эрдэм шинжилгээний фонд
2025500 Бэлэн Ганц хувь тул гэрээр олгох боломжгүй