Товч агуулга:ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химийн нийгэмлэгтэй хамтран "Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний 5-р хурлыг 2017 онд зохион байгуулсан. Энэхүү хуралд оролцогсдын хүрээ тэлж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид оролцохоос гадна хөрөнгө орууллттай лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны ажлаа танилцуулах болжээ. Салбарын тулгамдсан асуудлууд, түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хими, боловсруулалт, технологи, экологи, хаягдлын дахин боловсруулалтын чиглэлээр илтгэл хэлэлцүүлснийг энэхүү эмхэтгэлээс уншина уу.