Товч агуулга:Манай орны хувьд гал түймэр нь нийт гамшигт үзэгдлийн 90 орчим хувийг эзэлж байдаг. Тиймээс шалтгаан нөхцөлийг нь нарийн судлах, урьдчилан сэргийлэх ажлыг зүй зохистой, үр өгөөжтэй явуулах асуудал нэн тэргүүнд тулгараад байна. Иймээс хүн бүр гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед амь нас эрүүл мэндээ хэрхэн хамгаалах мөн гал, түймэр нь ил задгай гал, асгасан цогтой үнс, нурам, пийшин зуух яндангийн цонолт, лаа, дэн, тамхи, шүдэнзний гал, цахилгаан угсралт, ашиглалтын дүрэм зөрчих зэрэг олон шалтгаанаас үүсдэг талаар уг бүтээлд тусгажээ.