Товч агуулга:Энэхүү судалгааны ажилд эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зуд, цөлжилт, хүчтэй цасан болон шороон шуурга, ой, хээрийн түймэр зэрэг гамшгийн аюулын давтамж, түүний учруулах хохирлын хэмжээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаан дахь хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан дэлхий дахинд болон Монгол улс дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлагыг авч үзэж, Монгол улсад хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудлыг тодорхойлох талаар тусгажээ.