Товч агуулга:Энэхүү судалгааны ажилд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах хямралыг богино хугацаанд гэтлэн давах, ялангуяа газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, барилга байгууламжийн газар хөдлөлтийн чичирхийллийн тэсвэрлэх байдал, чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, хүн амд зарлан мэдээллийг дамжуулах систем байгуулах зэрэг бүтцийн үеийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, холбогдох байгууллага, албан тушаалтны гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлага явуулах талаар тусгажээ.