Товч агуулга:Энэхүү судалгааны ажилд дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт, хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа зэрэг нь хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсээс ядууралд илүү өртөх шалтгаан болж байгаа мөн дэлхийн хэмжээнд хүн, амьтан олноор нэрвэгдэж, тухайн орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг төдийгүй дөч гаруй төрлийн гамшиг тохиолддог бөгөөд сүүлийн арван жилийн байдлаар эдгээрт жилд дунджаар 200 гаруй сая хүн нэрвэгдэж, 100 мянга гаруй хүн амь насаа алдаж, 100 орчим тэрбум долларын хохирол учирснаас гадна манай улсад арав гаруй төрлийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, жилд дунджаар 214 гаруй хүн амь насаа алдаж, 95 тэрбум төгрөгийн хохирол учирсан болон эдгээр гамшиг осолд хамгийн түрүүнд нийгмийн эмзэг бүлэг ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өртөх магадлал өндөр байдаг талаар тусгажээ.