Монгол намтар зохиолын судалгаа: Цахар гэвш Лувсанцүлтимийн монгол хэлээр туурвисан Богд Зонхавын намтрын жишээн дээр

Зохиогч: Наранцэцэг Д.


Гаралтын мэдээ: УБ Соёмбо принтинг 2013

Шифр: 83.3(1) Н 294.
Номын сан:
Эрдэм шинжилгээний фонд (1).



Бэлэн (1).
Товч агуулга:
Монгол намтар зохиол гарал үүслийн хувьд асар эртний уламжлалтай болохыг судлаачид тэмдэглэсээр иржээ. Монголын уран зохиолын түүхэнд долоон зуу шахам жилийн турш хөгжиж ирсэн эл сэдвийн талаар судлагчид мэр сэр өгүүлэл бичиж нийтлүүлсэн боловч уг төрөл зүйлийг бүхэлд нь хамарсан дорвитой судалгааны бүтээл одоогоор гараагүй байна. Монголын утга соёл, шашин номын түүхэнд асар их бүтээлтэй олон хүн байдгаас үе үеийн хутагт, Богд нар, Нэйж тойн, Жанжаа хутагт, Цахар гэвш, Зая Бандида, Ноён хутагт зэрэг олон хүмүүсийн бие даасан намтар зохиолууд гарсан боловч тэр болгоныг одоо болтол нарийвчлан судалж амжаагүй байна. Ийм нөхцөлд Монгол намтар зохиолын дотор чухал байр эзлэх Богд Зонхавын монгол намтрын судалгаа, ялангуяа уг зохиолыг урлаг, уран сайхны талаас нь анхааран судлах нь манай утга зохиолын түүхийн судалгаанд зүй ёсоор шаардагдаж буй чухал сэдвийн нэг болно. Энэ зорилгоор судлаач Д.Наранцэцэг Цахар гэвшийн туурвисан богд Зонхавын монгол намтрыг туурвилзүй, уран сайхны шинж чанарын талаас нь судлан уг бүтээлд тусгажээ.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Монгол намтар зохиолын судалгаа
Номын сангийн нэр Дансны дугаар Төлөв Санамжууд Буцаах огноо
Эрдэм шинжилгээний фонд
2024899 Бэлэн Ганц хувь тул гэрээр олгох боломжгүй