Товч агуулга:Энэ удаагийн дугаарт дотоод, гадаадын алтай судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг оруулсны зэрэгцээ алтай хэлний онолын талаар үзэл бодлоо илэрхийлсэн Ж.Клосоны өгүүллийн орчуулгыг хэвлэж байна. Эрхэм уншигч та тус цувралаас монгол-түрэг, монгол-манж, монгол-солонгос, монгол-япон хэлний харьцуулсан судалгааны баримт, мөн манж, монгол толь бичиг, Монголын нууц товчоо, монгол хэл аялгууны тухай шинэ өгүүллүүдтэй танилцана.