Товч агуулга:Энэ удаагийн дугаарт дотоод, гадаадын алтай судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг оруулсны зэрэгцээ шинэлэг санаа бүхий өгүүллийг орчуулан хэвлэж байна. Эрхэм уншигч Та тус цувралаас монгол-түрэг, монгол-солонгос, монгол-япон хэлний харьцуулсан судалгааны баримт, мөн манж, монгол толь бичиг, Монголын нууц товчоо, монгол хэл аялгуутай холбоотой өгүүлэлтэй танилцана.