Товч агуулга:Энэ удаагийн дугаарт нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын мэндэлсний 130 жилийн ойд зориулж түүний үйл ажиллагаа, бүтээл туурвил манай оронтой хэрхэн холбогдох талаар тодруулан авч үзсэн өгүүлэл хийгээд 'Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия. Введение и фонетика бүтээлийнх нь тухай Н.Поппегийн бичсэн өгүүллийг эхээр нь хэвлэж байна. Мөн монгол хэлний авиазүй, бүтээвэрзүй, үгийн сан болон монгол-түрэг хэлний харилцаа холбооны асуудалд зориулсан манай орны хийгээд гадаадын эрдэмтдийн өгүүллүүдийг эх хэлээр нь болон монгол хэлээр орчуулан хэвлэн нийтэллээ. Түүнчлэн Олон улсын алтай судлалын байнгын бага хурлын Алтан медаль хүртсэн академич Д.Цэрэнсодномын талаар мэдээлэл, Алтай судлалын төвөөс эрхлэн хэвлүүлсэн шинэ номыг танилцуулж байна.