Товч агуулга:Энэхүү бүтээлд 1983 онд миний бие Үүсэн хошуунд хүрч <<Хишигбатыг анх сурвалжилсан нь>> хэмээх хээрийн судлалын тэмдэглэлийг бүрэн нийтлэсэн юм. Тус хээрийн судлалын тэмдэглэлд зөвхөн атаа тэнгэр, Хатгинчууд, Хишигбатын тухай төдий биш тус удаагийн сурвалжилгад тааралдсан Монголын бичгийн соёл түүхтэй холбогдох зохиол бүтээлийн тухай маш сонирхолтой мэдээг тэмдэглэн үлдээжээ. Үүнээс гадна нэн чухал нь Хатагин арван гурван атаа тэнгэрийн тайлга нь яагаад хаадын гэрийн арван гурван атаа тэнгэрийн тайлга болсон учрыг нарийн судлан тодорхойлоод удиртгал хэсэгт оруулж өгчээ.