Товч агуулга:Г.Аким гуай эх орныхоо өргөн уудам тал нутгаар хэрэн хэсүүчилж, жар гаруй гол мөрнийг гэтлэн, найман мянга гаруй километр замыг туулж, өдгөө зарим нь арилж балрахын ирмэгт тулсан хадны зосон зураг бичээсийг судалж, баримтжуулсан байдаг. Тэрээр “Жаран голыг гэтэлсэн аян”-аас нийт 20 гаруй хадны зосон зургийн тухай энэ бүтээлдээ оруулжээ. Зосон зургийг боржин чулуун дээр зурсан учраас чулууны өнгөр арилж түүхийн дурсгал алга болох аюул нүүрлэсэн байгааг анхаарууштай. Ийнхүү зосон зургийн тухай товчхон атугай өгүүлэх энэхүү бүтээл нь хойч үеийнхэнд түүхээ танин мэдэхэд зохих хэмжээнд тус болох буй заа.