Товч агуулга:Тус түүвэр номонд монгол болон өөлд, мянгад, дөрвөд, торгууд, захчин, урианхай, хотгойд, барга, баяд, үзэмчин, буриад, Дарьганга ба Ханхөхий нутгийн домогт ардын уртын дууны 160 гаруй бүтээлийг эмхэтгэн дуу бүрийг ноотлон оруулсан төдийгүй бүх дууны үг аяыг хаанаас хэнээс авсныг тодорхой тэмдэглэж өгсөн нь хөгжим судлал тэр дундаа дууны урлагийн судалгаанд үнэ цэнэтэй бүтээл болсныг салбарын судлаачид үнэлэн тэмдэглэсэн байна.