Товч агуулга:Сурах бичиг нь үндсэн 6 хэсэг, 32 бүлгээс бүрдсэн. Сурах бичгийн үндсэн агуулга нь багш бэлтгэх дээд сургуулиудад баримталж ирсэн хөтөлбөрт үндэслэсэн боловч ерөнхий геологи, геоморфологи, хөрсний газарзүй, цаг уур, уур амьсгал судлал, биогазарзүй болон ахлах курст мэргэжлийн сонгон суралцах хичээл байдлаар судалдаг одон орон зэрэг хичээлийн агуулгыг дэлгэрүүлэн тусгасан. Тухайлбал, эрдэс чулуулаг, дэлхийн рельефийн төрлүүд, уур амьсгал, цаг агаар, хөрсний шинж чанар, ургамлын ангилал, мужлалт, газарзүйн бүрхэвч, одод, нарны аймгийн тухай бүлгүүдийг нэрлэж болно.