Товч агуулга:Нийтийн тооллын VII-VIII зууны үед амьдарч байсан Шантидэва гэгээн энэхүү номыг зохиожээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн 84 шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр байна. 700 жилийн тэртээ Монголын их хааны зарлигаар Төрийн багш, их соён гийгүүлэгч Чойжи-Одсэр бандита Бодичаръяаватараг монгол хэлнээ орчуулж, 1312 онд тайлбарыг нь зохион хэвлүүлж байжээ. Энэ удаа орчуулагч П.Бадрал эдүгээ цагийн уншигчдад зориулан шинэ тайлбар хийн та бүхэнд хүргэж байна.