Товч агуулга:Монгол орны шувуу судлалын нэгээхэн хэсэг нь суурин газрын шувууны судалгаа бөгөөд түүний хөгжлийн түүх өөрийн өвөрмөц онцлогтой юм. Бөөгийн шашин унаж XVI зууны үеэс шарын шашин дэлгэрэх болсноор Монгол газар нутагт сүм хийд олноор баригдаж суурин амьдралын нөхцөл сайжирч эхэлсэн нь хүнд ойромсог шувууны олон янз бүрдэл бий болоход нөлөөлсөн байна. Энэхүү номонд манай орны хамгийн том, хүн ам нягт суурьшсан нийслэл хот болох Улаанбаатар, түүний орчим нутгийн шувууны тухай олон талаас нь тайлбарлан өгүүлнэ.