Товч агуулга:Монголын аарцаг нурууны бариа заслын холбооны тэргүүн, анагаах ухааны докторант Д.Мягмарсүрэн гэмтэл согогийн мэс засалч эмчийн ажил хийж байгаад сүүлийн хориод жил Монгол эмнэлгийн сав орчлын бариа засал буюу аарцаг нурууны бариа засал хийж байна. Энэ бүх хугацаанд хүмүүний бие махбодод зонхилон тохиолдож байгаа өвчний талаар судалж амьдрал дээр эдгэж байгаа болон эдгэхгүй байгаа өвчний талаар нэлээд ажиглаж, олон олон өвчтөний биеийг аарцаг нурууны бариа заслаар эдгээж илааршуулсан боловч бас эдгээж чадаагүй тохиолдол байдгааүгүйсгээгүй. Харин тэрээр сүүлийн гурван жилийн туршид энэ мухардлаас гарах арга замыг олж харав. Энэ зам бол Монголчуудын өнө эртнээс тахин шүтэж ирсэн Тэнгэр үзэл, Тэнгэр шүтлэгтэй холбоотой. Учир нь Монгол өвгүдийнхөө, Онгод дээдсүүдийн ярианаас Монгол анагаах ухааны онол, тал хээр нутагтаа олон зуун мянганыг угтаж, үдэж амьдрахдаа тэдний ажиглаж, хурааж, өвлүүлж авсан эрдэм чадал, хүнийг эмчлэх арга барил нь ямар аугаа болохыг гайхан бишрэхгүй байхын аргагүйг энэхүү номноос тодорхой харагдана.