Товч агуулга:Археологийн шинжлэх ухааны амин сүнс бол хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн буюу эрдэм шинжилгээний тайлан билээ. Эрдэм шинжилгээний тайлан нь тухайн хээрийн судалгааны зорилго, зорилт, арга зүй, аргачлал, бүрэлдэхүүн ба тэдгээрийн үүрэг чиглэл, хугацаа, маршрут, хийж гүйцэтгэсэн ажлын явцыг нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлагнах эрдэм шинжилгээний анхан шатны бүтээл юм. ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй 200 орчим архелогийн судалгааны тайлан хэрэглэгдэхүүнээс 1928-1989 он хүртэл 61 жилийн хугацаанд бичигдсэн монголын 14, гадаадын 13 судлаачийн 70 тайланг 8 ботиор эмхтгэн хэвлүүлжээ.