Товч агуулга:Ойрад монголын түүх, соёлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2012-5-11нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” №2-т оруулсан ба үүнд Зүүнгар-Манжийн хилийн асуудал, Хотгойд нэр, торгууд хурим, Хошуудын Галдамба баатар, Шэрэн тайжийн нүүдэл, Цагаан түнгэ, юүдэн малгай, Данжила урвагч мөн үү? Тайзны бүжиг, Жарчиуд Аданхан урианхай, Галдамба баатар, мал дээдлэх ёс, Галдан хааны тэмцэл зэрэг 16 илтгэл оржээ