Товч агуулга:Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей нь Сологосын Үндэсний музейтэй 1997 оноос хойш хамтран ажиллаж “Мон-Сол” хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. “Мон-Сол” хамтарсан төслийн баг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт орших Дуурлиг нарсны Хүннүгийн оршуулгын дурсгалт газарт 2006-2011 оны хооронд археологийн малтлага судалгаа хийсэн бөгөөд Хүннүгийн язгууртан дээд давхаргынхад холбогдох 300 орчим булш олжээ. Төслийн баг дурсгалт газарт 6 жил ажиллаж судалгаа хийсний үр дүнд булшны тархцын зургийг шинэчлэн гаргаж өмнө нь тэмдэглэгдээгүй орхигдсон 100 гаруй булшийг нэмж бүртгэсэн байна. Булшний малтлагын тайлан болон илэрсэн олдворын гэрэл зураг, гар зураг, тодорхойлолт, мөн олон төрлийн задлан шинжилгээний үр дүнг нэгтгэн хэвлүүлж гаргасан байна. Энэхүү бүтээл нь эрдэмтэн судлаачид их дээд сургуулийн суралцагчдад онол арга зүйн лавлагаа болгон ашиглахад зориулагджээ.