Товч агуулга:Монгол-Хятад хоёр улсын ард түмэн нь олон мянганыг элээсэн эртний хөршүүд бөгөөд түүхийн туршид тэд улс төр, эдийн засаг, соёлын талаар өргөн харилцаатай явж ирсэн билээ. Монгол- Хятадын хооронд 1949-2013 онд явагдсан найрамдал, хамтын ажиллагааны гол гол үйл явдлуудыг он дарааллын дагуу тусгасан эл бичиг нь манай хоёр улсын харилцааны түүхийн анхны лавлах бичиг болж байгаа билээ. Уг лавлахыг боловсруулсан судлаачид хоёр улсын 65 жилийн харилцааны үйл явдлыг тухайн үеийн сонин, сэтгүүл, гадаад харилцааны бичгүүд, архивын баримтуудыг он дараалан шүүрдэн үзэж, тэдгээрээс гол гол үйл явдлуудыг түүвэрлэн авч, улмаар он цагийн даараалалд оруулан байрлуулах аргаар энэхүү лавлах бичгийг бүтээжээ. Энэхүү лавлах нь хятад хэл дээр мөн хэвлэгдэн гарчээ.