Товч агуулга:Монголд боловсролын салбарт шинэчлэл идэвхтэй явагдаж байгаа энэ үед ЕБДС-д сургалт хүмүүжлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахын тулд сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын мэдлэгийн хэрэглээг нэвтрүүлэх явдал нэн чухал билээ. Иймээс “ сургуулийн сэтгэл зүйн алба”-г зохион байгуулах нь цаг үеийн хэрэгцээтэй нийцэх юм. Энэ албыг зохион байгуулаад ажиллуулах чадвартай мэргэжлийн сэтгэл зүйчдийг МУИС, МУБИС зэрэг сургуулиудад бэлтгээд нилээд хэдэн жил болж байна. Энэхүү номонд гадаадын улс орнуудын энэ салбарт хийсэн бүх үнэ цэнэтэй туршлагыг анхааран үзэж сургуулийн сэтгэл зүйн албыг өөрийн нөхцөлд тохируулан хэрхэн ажиллуулах талаар дэлгэрэнгүй өгүүлнэ.