Соёл урлаг судлалын номзүйн бүртгэл Ерөн. ред. Д.Даваасүрэн - УБ Мөрөөдлийн гурвалжин 2013 - 184

ЭШФ Т 16124, 16125, ЛавФ 595, НХУУТ 48958-48960, 55677-55679

Энэхүү номзүйн бүртгэл нь Соёл урлаг судлалын хүрээлэнд хэрэгжиж буй “ Монголын соёлын үйлдвэрлэл, соёл урлагийн хувьсал өөрчлөлт” сэдэвт төслийн үр дүнгийн нэгээхэн хэсэг юм. Эл төсөл нь цаг хугацааны хувьд 1911-2011 оныг хамарч байгаа тул энэхүү номзүйн бүртгэлд дээрх 100 жилд соёл, урлаг судлалын чиглэлээр манай улсад гарсан ном, илтгэл өгүүлэл, тус салбараас төрсөн эрдэмтэн судлаачдын эрдмийн зэрэг горилсон бүтээлүүд багтсан. Салбар номзүйн гарын авлага болох энэхүү ном зүйн товхимолд “Дүрслэх урлаг судлал”, “Театр судлал”, “Хөгжим судлал”, “Музей судлал”, “Олон нийтийн мэдээлэл”, “Холбогдох зарим тогтмол хэвлэлийн мэдээ” зэрэг агуулгын хүрээнд мэдээллийг он оны хэсэгчлэлээр оруулж, он дотроо үсэг дарааллын журмаар оруулж өгсөн нь урлаг судлалын салбарын оюутнууд, судалгааны ажилтан, сонирхсон хүн бүхэнд дөхөм болох лавлаганы бүтээл болж чадсан.


Монгол хэл дээр,

978-99929-2-952-9

урлаг урлаг судлалын ном зүй гарын авлага