Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтад хийсэн үнэлгээ, мониторинг Судалгааны тайлан Ред. Н.Гэрэлмаа Судлаач У.Туяа, Ч.Алтангэрэл - УБ BCI 2011 - 94

ЭШФ Т 15812-15814, НХУУТ 47814-47820

"Ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсролын сургалтад хийсэн үнэлгээ, мониторинг" хэмээх энэхүү судалгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, агуулга хөтөлбөрийн баримт бичгээр баталгаажсан иргэний үнэт зүйлс нь ЕБС-ийн танхимын сургалтад хэрхэн заагдаж, суралцагчдад ямар мэдлэг, чадвар хандлагын өөрчлөлт бий болгож буйг тодорхойлох зорилгоор үнэт зүйлсийн зураглал, баримт бичгийн шинжилгээ, сурах-суралцах үйл явцын ажиглалт, орчны шинжилгээний аргуудад тулгуурлан хот болон хөдөөгийн сургуулиудыг хамруулан авч үзсэн. Судалгааны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь МУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үнэт зүйлс, сургалтын баримт бичиг болон хичээлийн соёл гурвын уялдаа холбоо зэрэг юм.


Монгол хэл дээр,

978-99929-64-46-4

боловсрол судлал иргэний боловсрол ерөнхий боловсролын сургууль