Гаалийн эрх зүй: Гарын авлага Зөвлөх Г.Сэсээр Боловс. Ж.Булган, Б.Эрдэнэсувд - УБ Содпресс 2007 - 174

ХЗС 16973-17117, БС 25707-25744, 27601-27602

“Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд боловсруулсан “Гаалийн эрх зүй”-н сонгон судлах хичээлийн хөтөлбөр нь Дэлхийн гаалийн байгууллагын болон ОХУ-ын гаалийн сургалтын модульд үндэслэгдсэн. Модуль нь бүлэг, сэдэв, дэд сэдэвт хуваагдаж, схем, хүснэгт болон гаалийн нэр томъёоны тайлбар, хяналтын асуулт, дасгал, сорилго, тэдгээрт холбогдох өгөгдөл, бичиг баримт зэргээр баяжигдсан байна. Сургалтын хөтөлбөр 3 модулиас бүрдэнэ. Модуль бүрийн эхэнд түүний агуулга буюу бүлгийн нэрийг жагсаасан, тухайлбал; “Гаалийн хяналт, бүрдүүлэлт” гэсэн модуль нь “Гаалийн хяналт”, “Гаалийн бүрдүүлэлт”, “Гаалийн зөрчил” бүлгийг агуулна. Оюутан энэ хичээлийн модулийг сонгон судалснаар гаалийн байгууллага болон гаалийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг онолын түвшинд тодорхойлон, гаалийн эрх зүйн харилцаанд тодорхой мэдлэг, чадварыг эзэмшин оролцох практик ач холбогдолтой юм.


Монгол хэл дээр,

978-99929-54-30-2

хууль эрх зүй гарын авлага гаалийн эрх зүй