Дэлгэрмаа Б

Гоо зүй Сурах бичиг Ред. Ж.Төмөрбаатар, Г.Лодой, Р.Дарьхүү - УБ Удам соёл 2011 - 288

ЭШФ Б 20943-20945, НХУУТ 45406-45412, 61601-61604, ГНОФ 10191-10200

“Гоо зүй” хэмээх энэ сурах бичгийг үндсэн 4 бүлэгтэйгээр
бичсэн ба 1 бүлэгт гоо зүйн түүх, 2-р бүлэгт гоо зүйн онол,3-р бүлэгт урлагийн тухай ойлголт, 4-р бүлэгт урлагийн төрөл зүйлийн тухай
бичсэн.Та бүхэн энэхүү номыг уншсанаараа гоо зүйн шинжлэх ухаан анх хэзээ үүссэн, ямар үе шатуудыг туулж хөгжсөн болох тухай, гоо зүйн шинжлэх ухааны онолын ойлголтууд, урлагийн тухай ойлголт, урлагийн төрөл зүйлүүдийн тухай, гоо сайхны соёл, орчин үеийн философи-гоо зүйн урсгал чиглэлүүдийн тухай мэдлэгийг олж авах болно. Орчин үеийн соёлт хүний зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэгийн нэг нь гоо зүйн мэдлэг бөгөөд гоо сайхны соёл, хүмүүжил, ёс суртахууны хүмүүжил, хүний төлөвшил харилцааны соёлын асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байгаа.


Монгол хэл дээр,

978-99962-879-9-2

гоо зүй гоо сайхны ухаан гоо зүйн түүх гоо зүйн онол урлагийн тухай ойлголт урлагийн төрөл зүйл, түүний ангилал сурах бичиг