Текст томруулах:    
Номын цагаан түүх цэдиг нэрт судар оршив / монгол бичгээс хөрвүүлж, галиг, тайлбар, үгийн хэлхээс үйлдсэн: С. Амарбаяр, Б. Баяртуяа ; редактор: М. Баярсайхан. - 180 хуудастай : 25 см.

ЭШФ Т 29784-29785

Энэхүү бүтээлд Монголын түүх, төр ёс, уламжлал, соёлтой холбоотой эртний сурвалж бичгийн агуулгыг тусган харуулжээ. Монгол бичгээр уламжлагдан ирсэн эх судрыг кирилл бичигт хөрвүүлж, эх бичгийн галиг, үг хэллэгийн тайлбар болон үгийн хэлхээсийг боловсруулан толилуулсан байна. Ингэснээр эртний монгол хэлний үгийн сан, бичлэгийн онцлог, хэл найруулга, түүхэн нэр томьёог судлах боломж бүрдүүлжээ. Мөн монгол бичгийн эх сурвалжийг уншиж ойлгох, судлан шинжлэх, хойч үед өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой судалгааны бүтээл юм. Тус бүтээлийг монгол бичиг, эх бичиг судлалын нэрт эрдэмтэн Ш. Чоймаа багшийн 75 насны ойд зориулан эрхлэн хэвлүүлжээ.


Монгол хэл дээр, (кирил).

9919076962

түүх монголын түүх цагаан түүх