Текст томруулах:    
Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Мандалын Бат-Очир - 130 жил Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл Хэвлэлийн эх бэлт. Ш. Чинбат Ред. Ч. Болд Диз. Г. Мөнхтөр - УБ Галбилэг принтинг 2026 - 97

ЭШФ 28985-28986

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Мандалын Бат-Очирын мэндэлсний 130 жилийн ойн хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал нь түүний туулсан амьдрал, ажил үйлсийг архивын баримт түшиглэн судлан хэлэлцсэнээрээ ач холбогдолтой бөгөөд залуу судлаачид, олон нийтэд дамжуулах гүүрийн үүрэг гүйцэтгэсэн онцгой үйл явдал болсон юм. Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид түүний тухайн цаг үедээ гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг тусгасан, олон салбарын анхдагч байсан өнцгөөс нь асуудлыг гүнзгий авч үзэж, үнэ цэнтэй илтгэлүүдийг хэлэлцүүлсэн төдийгүй урьд өмнө мэдэгдээгүй шинэ мэдээллийг илрүүлж, олон нийтэд хүртээмжтэй болгон, цаашдын судалгаанд чиглэсэн санал, дүгнэлтүүдийг дэвшүүлсэн нь энэхүү эмхэтгэлийн гол агуулгыг бүрдүүлж байна. Эл эмхэтгэлд багтсан илтгэлүүд нь зөвхөн нэг өдрийн хурлын үр дүн төдийгүй цаашдын судалгааны ажилд ашиглахуйц архивын баримт арвинтай, ишлэл зүүлттэй, суурь материал болох ач холбогдолтой юм. Мөн Мандалын Бат-Очирын нэр төр, үйл хэргийг хойч үед бодитой өвлүүлэн үлдээхэд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго билээ.


Монгол хэл дээр,

978-9919-0-6619-2

улс төр судлал төр, нийгмийн зүтгэлтэн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл