Текст томруулах:    
Шүүхийн шийдвэрийн судалгаа Цувр. 12 Ред. Д. Золжаргал Судлаачид Д. Ганхүрэл, Б. Гүнбилэг, А. Түвшинтөгс, Э. Золзаяа - УБ 2023 - 169

ХЗС 25012-25016

Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт практик ач холбогдол өндөр хоёр судалгааг багтаасан байна. Монгол Улсын Иргэний хуулийн 23-р бүлэгт нэр заан зохицуулсан, нэг талт гэрээний томоохон төлөөлөл болох бэлэглэлийн гэрээний эрх зүйн зохицуулалтын талаарх ерөнхий судалгаа, тайлбар өмнө олонтаа хийгдсэн байдаг боловч бэлэглэлийн гэрээний бусад гэрээнээс ялгарах үндсэн зохицуулалтаас үүдсэн маргааныг шүүх хэрхэн авч үзэж, шийдвэрлэж байгаа талаарх анхны харьцуулсан судалгаа болж буйгаараа А. Түвшинтөгс, Э. Золзаяа нарын судалгааны ач холбогдол оршино. Харин судлаач Б.Гүнбилэг, Д. Ганхүрэл нарын хувьд гэрээний бус үүрэгт хамаарах амьтны учруулсан гэм хорыг хариуцах асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийг хэрэглэж шийдвэрлэсэн зургаан шүүхийн шийдвэрийг судалсан болно.


Монгол хэл дээр,

978-9919-9990-8-7

төр эрх, хууль шүүх байгууллагын систем амьтны учруулсан гэм хор гэрийн тэжээвэр амьтан