Текст томруулах:    
Олон улсын хувийн эрх зүй Баримт бичгийн эмхэтгэл Ред. Ж. Амарсанаа Эмхт. Э. Байгаль Эх бэлт. Э. Байгаль - 5 дахь хэвл - УБ Оюунлаг принт 2023 - 816

ХЗС 24945-24949, ХЗС-ГНОФ 24950-24954

Энэ ажлын хүрээнд 2004 онд анх энэхүү баримт бичгийн эмхэтгэлийг та бүхэнд толилуулснаас хойш 2011, 2014, 2017 онуудад тус тус нэмж засварлан нийтийн хүртээл болгоод байна. 2017 оноос хойш Монгол Улс нь олон улсын хувийн эрх зүйд хамаарах хоёр хэлэлцээрт шинээр нэгдэн орж, зарим хууль тогтоомж шинээр батлагдах буюу нэмэлт өөрчлөлт орсон билээ. Тухайлбал, Олон улсын маргааныг энх тайвны замаар шийдвэрлэх тухай Гаагийн конвенц, Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай хэлэлцээрт нэгдэн орсон зэргийг дурьдаж болно. Өмнөх эмхэтгэлд хараахан багтаагүй байсан хууль, тогтоомж, түүнчлэн зарим олон улсын гэрээг энэхүү хэвлэлд багтаасан бөгөөд Олон улсын хувийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа Монгол Улсын бүхий л баримт бичгийг нэг дор эмхэтгэн та бүхэнд хүргэхийг зорьсон болно. Энэхүү эмхэтгэл нь олон улсын хувийн эрх зүй, олон улсын бизнесийн эрх зүй судлаач багш нар болон шүүгч, арбитрчид, өмгөөлөгч, хууль зүйн зөвлөх, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон сонирхсон хэн бүхэн ашиглахад зориулагдсан болно.


Монгол хэл дээр,

978-9919-521-28-8

төр эрх хууль олон улсын хувийн эрх зүй олон улсын олон талт гэрээ баримт бичгийн эмхтгэл