Олон улсын харилцаа ба Солонгосын гадаад бодлого Цувр. 7
Ред. Р. Батчимэг, Д. Оюунсүрэн Эх бэлт. Д. Насанжаргал
- УБ Хөх Монгол принтинг 2025
- 266
УТОУХНУС 6419-6423, 6488-6489, ЭШФ Т 29245-29247, НХУУТ 81331-81334,
Номын нэгдүгээр бүлэг нь олон улсын харилцааны шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн түүх, Хүйтэн дайны үеийн хүчний тэнцвэр, мөн Реализм, Неореализм, Либерализм, Неолиберализм зэрэг гол онолын урсгалыг харьцуулан авч үзсэнээр оюутанд онолын үндсийг эзэмшүүлэх зорилготой. Мөн НҮБ, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын үйл ажиллагааг танилцуулснаар олон улсын эрх зүйн орчныг ойлгох суурь мэдлэг олгоно. Хоёрдугаар бүлэгт, уламжлалт ба уламжлалт бус аюулгүй байдлын ойлголт, бүтэц, тэр дундаа цөмийн аюулгүй байдал, зэвсэглэлээр хөөцөлдөх, зэвсэг хураах бодлогын асуудлыг авч үзэхийн зэрэгцээ аюулгүй байдлын засаглал, дипломат бодлого, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд болох АСЕАН, Европын Холбоо, НАТО-гийн жишээг судалж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангах хүчин зүйлсийн талаар бичсэн болно. Гуравдугаар бүлэг нь дэлхийн эдийн засгийн интеграц, олон улсын худалдаа, технологийн менежмент, санхүүгийн даяаршил, мэдээллийн хувьсал зэрэг асуудлыг судалж, эдийн засгийн харилцан хамаарлын аюулгүй байдал болон гадаад бодлогод үзүүлэх нөлөөллийг тухай мэдлэг олгоход чиглэгдэнэ.
Дөрөвдүгээр бүлэгт, Солонгосын Хойгийн хуваагдлын шалтгаан, Хүйтэн дайны геополитикийн нөхцөл байдал, БНСУ-ын гадаад бодлого-АНУ болон олон улсын байгууллагуудтай харилцах стратеги, мөн БНАСАУ-ын цөмийн бодлого, Жүчэ үзэл санааны онцлогийн талаар бичсэн. Мөн нарны илч бодлого, энхийн яриа хэлэлцээ, цөмийн болон пуужингийн туршилт зэрэг бодит үйл явдлын анализ нь Солонгосын Хойгийн энх тайван ба олон талт
дипломат ажиллагааны уялдааг ойлгоход тусална.
Монгол хэл дээр,
9789919047283
улс төр судлал олон улсын харилцаа гадаад бодлого дипломат стратеги