Текст томруулах:    
Оюунчимэг Б

Хуулийн сэтгэл судлал Эх бэлт. Д. Энх-Очир - 2 дахь хэвл - УБ Мөнгөнпресс хэвлэл 2024 - 186

ЭШФ Т 28662-28664, НХУУТ 80618-80624, ХЗС 24873-24877, ХЗС-ГНОФ 24878-24882

Тус бүтээл нь босго үг, ерөнхий, тусгай гэсэн гурван үндсэн хэсэг, найман бүлэг, 36 зүйл, 31 дэд зүйл, ашигласан номын жагсаалт зэргээс бүрдсэн байна. Номын ерөнхий хэсэг дэх І бүлэгт "Сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай үндсэн ойлголт", П бүлэгт “Сэтгэл судлалын шинжлэх ухааны байгалийн шинжлэлийн үндэс", ІІІ бүлэгт "Сэтгэл судлалын хавсарга шинжлэх ухаан болох хуулийн сэтгэл судлалын тухай ойлголт", тусгай хэсгийн IV бүлэгт "Хуульч мэргэжилтний үйл ажиллагааны сэтгэл судлал", Ѵ бүлэгт “Гэмт хэргийн сэтгэл судлал", VI бүлэгт "Шүүхийн сэтгэл судлал", нэмэлт хэсэг дэх VII бүлэгт “Ёс суртахуун, хуульч мэргэжилтний ёс суртахууны тухай", VIII бүлэгт сэтгэл судлалын шинжлэх ухаан, сэтгэл, ёс суртахууны тухай өөрийн туурвисан эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, нийтлэлүүдээс тус тус оруулж, төгсгөлд нь ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тусгасан байна.


Монгол хэл дээр,

978-99973-46-64-3

сэтгэл судлал хуулийн сэтгэл судлал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэмт хэргийн сэтгэл судлал шүүхийн сэтгэл судлал