Текст томруулах:    
Нарантунгалаг Г

XVII-XVIII зууны Монгол түүхэн сурвалжаар уламжилж ирсэн домгуудын харьцуулсан судалгаа Ред. Б. Түвшинтөгс Хэвлэлийн диз. Ч. Бямбасаруул - УБ МУИС-ийн хэвлэх 2025 - 208

ЭШФ Б 32199-32201, НХУУТ 80550-80554

Зохиогч бүтээлийнхээ эхний бүлэгтээ "Монголын түүхийн зохиолуудад эртний туульсын үлгэр, өгүүллэг, сургаал зэрэг нь бүрнээрээ болон хэсгээрээ бараг өөрчлөлтгүйгээр хуулагдаж ирсэн" байдагт шинжилгээ хийж ямар ямар сурвалжид давтагдаж буй, бас тэдгээрийн ялгаатай болон ижил шинжийг харьцуулан судалж гаргажээ. Ингэснээр XVII-XVIII зууны үед хамаарагддаг түүхэн сурвалжуудын холбоо хамаарлыг тодруулахад түүхийн баримтаас гадна тэдгээрт байгаа уран сайхны зүйлс ч мөн чухал хэрэглэгдэхүүн мөн болохыг харуулсан байна. Энэхүү бүтээлийн удаах бүлэгт XVII-XVIII зууны Монголын түүхийн зохиолуудад тэмдэглэгдсэн түүхэн домгийн уран сайхны онцлогийг тодорхой задлан үзүүлжээ.


Монгол хэл дээр,

978-9919-0-4745-0

аман зохиол Монголын аман зохиол түүхэн домгийн судалгаа