Текст томруулах:    
Заяасүрэн Ч

Сацал, мялаалгын үгс Зан үйл, бэлгэдэл, уран сайхны онцлог Ред. С. Хөвсгөл Эх бэлт. Т. Энхтунгалаг Хавтс. диз. Ч. Эрдэнэбат - УБ Соёмбо принтинг 2024 - 156

ЭШФ Б 32193-32195, НХУУТ 80541-80543

Уг ном удиртгал, үндсэн хоёр бүлэг, зургаан дэд гарчгаас бүрджээ. Номын удиртгал хэсэгт сацал, мялаалгын гарал үүсэл, хоорондын ялгааг жишээгээр тодруулж, энэ чиглэлээр судалгаа хийсэн дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын судалгааны тоймыг товч дурдсан байна. "Монголчуудын сацал, мялаалгын зан үйл, бэлгэдэл" нэртэй эхний бүлэгт, монголчуудын тэнгэр, нар, сар, од, гараг эрхэс, байгаль дэлхий, уул усаа шүтэж, ахуй амьдрал, таван хошуу мал, ажил үйлсээ даатгаж ирсэн уламжлал болон сацал, мялаалгын зан үйл, бэлгэдлийг тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарлажээ. "Сацал, мялаалгын үгсийн уран сайхны онцлог" хэмээх хоёрдугаар бүлэгт түүний бүтэц, зохиомж, уран дүрслэлийн онцлогийг тодруулахын зэрэгцээ шүлгийн тэгш хэмт шинжийг тус бүрд нь авч үзсэн байна.


Монгол хэл дээр,

978-9919-0-4221-9

аман зохиол Монгол ардын аман зохиол сацал, мялаалгын үг сацал, мялаалгын зан үйл