Текст томруулах:    
Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа Ред. Л. Болд, Ц. Өнөрбаян, Д. Бадамдорж, Л. Цэрэнчимэд Дата санг Г. Ариун-Онон, Б. Амарбаясгалан, Г. Батзаяа - УБ Арвай Бархан 2025 - 639

ЭШФ Т 28575-28577, НХУУТ 80538-80540

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Эрдэнийн Пүрэвжав агсны санаачлан эхлүүлсэн "Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа" (2022-2024) сэдэвт суурь судалгааны төслийн үр дүнд бий болсон энэхүү хамтын бүтээлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Тус төслийн хүрээнд 9 судлаач Монгол Улсын 10 аймгийн нутгаар 15 удаа явж, 50 орчим сумаар орж, монгол хэлний нутгийн аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуунуудын хэрэглэгдэхүүнийг цуглуулсан байна. Энэхүү бүтээл нь Монгол Улсад хэрэглэгддэг монгол хэлний халх, ойрад, буриад аялгуу болон тэдгээрийн доторх аман, салбар аман аялгуунуудыг тухайн угсаатны гарал үүсэл, түүх, ахуй, соёлын онцлогийн үндсэн дээр авиа зүй, хэл зүй, үгийн сангийн түвшинд харьцуулан судалснаараа онцлог юм.



Монгол хэл дээр,

978-9919-0-4713-9

хэл шинжлэл монгол хэл шинжлэл нутгийн аялгууны үг Халх аялгуу Ойрад аялгуу Буриад аялгуу