Текст томруулах:    
Туул голын эхэн биеийн чулуун зэвсгийн дурсгал Ред. Г. Лхүндэв, Ц. Болорбат Гар, гэрэл зураг Д. Базаргүр, Г. Лхүндэв Хэвлэлийн эх бэлт. Э. Рэгзэдмаа - УБ Хөх Монгол принтинг 2024 - 120

ЭШФ Т 28540-28542, НХУУТ 80508-80510

Монгол орны төвийн бүс нутаг, тэр дундаа Туул голын хөндийн эх, Горхи-Тэрэлжийн сав газарт эртний хүн хэдийд ирж суурьшин амьдрах болсныг тодруулах зорилготой "Туул голын эхэн бие орчмын чулуун зэвсгийн дурсгалууд" суурь судалгааны төслийг 2022-2024 онд хэрэгжүүлсэн байна. Судалгааны ажлыг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг Сонгино уулаас эхэлж Буянт ухаа, Залаатын ам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нутагт чулуун зэвсгийн хайгуул судалгаа явуулж чулуун зэвсгийн олон дурсгалт газар илрүүлж, бүртгэн баримтжуулсан байна. Хайгуул судалгаагаар илрүүлж олсон дурсгалуудаас Баянцагаан уул, Өлийн тохой, Агуйт хад зэрэг газарт малтлага судалгаа явуулж чулуун зэвсгийн олдвор агуулсан соёлт давхаргатай дурсгал болохыг тогтоосон болно. Энэхүү суурь судалгааны төслийн хүрээнд хийсэн хайгуул болон малтлага судалгааны ажлын үр дүнд илрүүлэн олсон чулуун зэвсгийн дурсгалт газрууд, олдвор хэрэглэгдэхүүнийг боловсруулж, хамтын бүтээл хэлбэрээр уншигч та бүхэнд хүргэж байна


Монгол хэл дээр,

978-9919-9989-7-4

түүх Монголын түүх эртний судлал чулуун зэвсгийн дурсгалууд