Текст томруулах:    
Хаданд сийлсэн эртний урлаг Хадны зураг-Дэлхийн өв Ancient rock art Үзэсгэлэнгийн зохицуулагч Г. Эрэгзэн, Н. Батболд, Д. Содномжамц, Э. Амарболд, Б. Лхагвасүрэн, Г. Цэнгүүн Диз. Б. Ундармаа, Б. Баясгалан Орч. Т. Түвшинжаргал - УБ [2022] - 62

ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулсан "Хаданд сийлсэн эртний урлаг" тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд зохион байгуулж олон нийтэд толилуулсан байна. Тус үзэсгэлэнд Монгол нутагт амьдарч байсан эртний нүүдэлчдийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан хадны зургийн олон зуун цогцолбор дурсгалын дотроос ан амьтан, хүн, шүтлэг бишрэл, аж ахуй, ан агнуур, тамга тэмдэг, зосон зураг гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хамаарах 150 орчим шилмэл зургийг дээжлэн, эрдэм шинжилгээний товч тайлбартайгаар дэлгэн танилцуулжээ.


Монгол хэл дээр,

түүх эртний судлал Монголын түүх эртний нүүдэлчдийн аж ахуй хадны зураг