Текст томруулах:    
Эрхэсхулан Ж., Болормаа Х

Эрүүгийн процессын эрх зүй Тандах хэрэглээ, дасгах бодомж, шинжлэх тохиолдол Ред. Ж. Эрхэсхулан - УБ Түшиг дизайн 2025 - 320

ХЗС 24766-24775, ХЗС ГНОФ 24776-24785

Энэхүү гарын авлага нь суралцагчдад эрүүгийн процессын эрх зүйн хичээлийн агуулга, ойлголтыг олгох, бататгах, хууль хэрэглээ болон оюун дүгнэлт хийх ур чадварыг нь эзэмшүүлж, хөгжүүлэх зорилготой. Практикт эрүүгийн процесс ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг нь процессын эрх зүйн онол сэтгэлгээний үнэн зөв байдлыг байнга шалгах, нөгөө талаас холбогдох хууль тогтоомжийн үйлчлэл нь тухайн харилцаагаа зохих ёсоор зохицуулж чадаж буй эсэхэд дүгнэлт хийх боломж олгож, улмаар цаашдын шинэчлэлийн үзэл санааны үндэсийг бүрдүүлэх зүй тогтолтой нь хуульч нарт тус мэдлэгийг эзэмшүүлэх төдийгүй, энэхүү өөрчлөлт, шинэчлэлээс хоцрохгүйн тулд хэрэглээний ур чадвараа тогтмол хөгжүүлэхийг шаардаж байдаг бөгөөд суралцагчдын хувьд энэ боломж нь тэнхимийн сургалтаар тандах хэрэглээний (тест), дасгал бодомж (дасгал, бодлого), шинжлэх тохиолдын арга зүйг ашиглах явдал юм.


Монгол хэл дээр,

978-9919-0-4828-0

төр эрх, хууль эрүүгийн эрх зүй эрүүгийн процессын тандах хэрэглээ эрүүгийн процессын дасгах бодомж эрүүгийн процессын шинжлэх тохиолдол