Текст томруулах:    
Уайс Д

Барын урхи Америк Хятадын тагнуулын нууц дайн Орч. Б. Од, М. Төгс Ред. М. Төгс Диз. Б. Хулан - УБ 2024 - 320

ЭШФ Б 31984-31986, НХУУТ 79962-79968

"Тагнуул хийх", "Бусад улсын тусгай албанд нэвтэрнэ" гэдэг үгийг сонсоод их л аюул эрсдэлтэй, тусгай арга, техник ашигладаг нарийн төвөгтэй ажил гэж хүн бүр ойлгох байх. Гэтэл бидний хөрш хоёр улс болон дэлхийн бусад шилдэг тусгай албад маш энгийн арга замаар тагнуул, туршуулаа ажиллуулж сонирхсон улсынхаа нууцлагдсан мэдээллийг маш амар хялбараар, олон жилийн турш амжилттай олж авсаар байна. Түүгээр ч зогсохгүй тэдгээр мэдээлэл олж, цуглуулах хулгайлах гэмт үйлдлийг хийсэн гэдгийг мөрдөн шалгаж тогтоосон байхад ямар нэг ял шийтгэл оногдуулах, таслан зогсоох арга хэмжээ авч чадахгүй зүгээр хараад суухаас өөр аргагүй байдалд ч орсон тохиолдол бодит байдал дээр бий болж байна. Энэ байдлын талаар манай улсын тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллаг, төрийн алба хаагчид, жирийн иргэн ч гэсэн ойлгож мэдэн өөрийн улсдаа өөрөө ч мэдэлгүй учруулж болзошгүй хор аюулаас хол байх нь монгол хүн бүрийн санаж байх зүйл хэмээн сануулах үүднээс зохиогч энэхүү сонирхолтой номыг орчуулж олны хүртээл болгохыг зорьсон байна. Энэхүү бүтээлээс уншигч та манай хөрш улсуудын тусгай албаны амжилттай хэрэгжүүлсэн тагнуулын хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй ойлголт, мэдээллийг авах хийгээд дэлхийд тэргүүлэх АНУ-ын тусгай албадын үйл ажиллагаа, арга тактикийн талаар тодорхой ойлголттой болж чадах юм.


Монгол хэл дээр,

978-9919-0-4268-4

улс төр судлал олон улсын харилцаа тагнуул-туршуул хөрш орнуудын гадаад харилцаа