Текст томруулах:    
Монголын палеолитын дурсгал The Paleolithic of Mongolia Ред. Б. Гүнчинсүрэн, Д. Базаргүр Орч. С. Мөнхчимэг Орч. ред. Ж. Олсен Гэрэл зураг Г. Ангарагдөлгөөн, Г. Галдан, Б. Лхагвасүрэн, Д. Базаргүр Хэвлэлийн эх, диз. Б. Баясгалан - УБ 2023 - 356

ЭШФ Т 27715-27717

Монголын чулуун зэвсгийн судалгааны сүүлийн 100 жилийн хугацаанд бий болгосон амжилт ололт, голлох үр дүнг танилцуулах мөн цаашдын судалгааны чиглэл анхаарал хандуулах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс "Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: дурсгалт газруудын судалгаа, хадгалалт хамгаалалт" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 онд зохион байгуулжээ. Тус хуралд зориулан "Монголын палеолитын дурсгал" зурагт цомог бүтээлийг хэвлэн нийтлүүлсэн байна. Энэхүү бүтээлд Монгол орны Алтай, Говь-Алтай, Их нууруудын хөндий, Хангай, Хэнтий, Говь, тал хээрийн бүс нутгаас олдсон палеолитын үед хамаарах чулуун зэвсэг, хадны зураг, гоёл чимэглэлийн зүйлсээс бүрдсэн 52 дурсгалт газрын эх хэрэглэгдэхүүнийг төлөөлөл болгон сонгон оруулжээ.


Монгол хэл дээр,

978-9919-9989-3-6

түүхийн шинжлэх ухаан эртний судлал (археологи) Монгол-Алтайн нурууны палеолит эртний нууруудын хөндийн палеолит