Текст томруулах:    
Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе Судалгаа, дурсгалуудын хадгалалт, хамгаалалт: Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл The Stone Age of Central Asia and Mongolia: Study and Conservation of Heritage Sites Ред. Б. Гүнчинсүрэн Эмхт. Ц. Болорбат Хэвлэлийн эх бэлт. Г. Маргад-Эрдэнэ - УБ 2023 - 113

ЭШФ Т 27686-27688, НХУУТ 79779-79781

"Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Монгол Улсын Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хааны музейтэй хамтран зохион байгуулсан байна. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад, БНФранц У, Англи, БНПольш У, зэрэг 10 орны 33 байгууллагын 84 эрдэмтэн судлаачдын оролцсон 31 илтгэлийг хэлэлцсэн хийгээд "Монгол орноос олдсон 34.000 жилийн өмнөх Салхитын бодгалийн генийн шинжилгээ", "Неандартальчууд Алтайд нэвтрэн орсон нь", "Говь-Алтайн нурууны Цагаан агуйн малтлага судалгааны шинэ үр дүн", "Монголын палеолитын дурсгалууд дахь Төв Азийн амьтны аймгийн бүрдэл, төрөл зүйлийн төлөөлөл", "Анчин түүвэрлэгчид мал мал ахуйн эрхлэгчид болсон нь: Зүүн Монгол дахь хүн болон мал амьтны харилцаа, хамаарал" зэрэг сонирхолтой илтгэлүүдийг багтаасан байна.


Монгол хэл дээр,

түүх эртний судлал (археологи) Монголын палеолитын дурсгалууд чулуун зэвсгийн үеийн дурсгал Салхитын бодгалийн генийн шинжилгээ эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл