Энхбат А

Исламын ертөнц ба Монголчууд Ред. Н. Галиймаа, Д. Мягмарсүрэн - Анхны хэвлэл - УБ 2024 - 288

Манай улсад Исламын түүх, соёл иргэншлийн талаар судалсан судалгаа цөөн байдаг байна. Нөгөө талаар XIII зуунд Монголчууд Исламын ертөнцийг байлдан дагуулж, Исламын газар нутагт Чингис хааны удмын хан хөвгүүд өөрсдийн эзэмшил улсуудыг байгуулан Исламын ертөнцөд ул мөрөө үлдээсэн түүхтэй болно. Мөн Исламын шашинд орж, Исламын хөгжилд ч хувь нэмрээ оруулсан байна. Тиймээс бидний судлах ёстой, их бага хэмжээгээр мэдэх ёстой түүх хэмээн үзсэний учир уг бүтээлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Эл бүтээл нь өөр хоорондоо холбоогүй мэт үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хоёр бүлэгт Исламын ертөнцийн түүхийг бүхэлд нь товчлон өгүүлжээ. Харин гуравдугаар бүлэгт Монголчууд Исламын шашинд анх яаж орсон хийгээд өөрсдийн ул мөрөө үлдээсэн талаар өгүүлжээ.


Монгол хэл дээр,

978-9919-0-2833-6

түүх Исламын түүх Монголчууд Исламын шашинд орсон түүх Монголчууд Исламын шашныг дэлгэрүүлсэн түүх Исламын шашин Дэлхийн мусульманчууд