Текст томруулах:    
Дундговь аймгийн Өлзийт сумын нэгэн зууны түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл Хян. М. Чимэддорж, Л. Отгонтуяа - УБ Линограф 2024 - 180

ЭШФ Т 27595-27597

Дундговь аймгийн Өлзийт сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан хэвлүүлсэн тус бүтээлд 27 эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, салбар, байгууллагын мэргэшсэн мэргэжилтэн, зохиолч, уран бүтээлчдийн 18 бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж, төрөлх сумынхаа нэгэн зууны түүхэн өв, баримт болгон баталгаажуулсан байна. Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Мишигийн Чимэддорж “Төрж өссөн Өлзийт нутгаа бүрэн судлахуйн учир” сэдвийн дор үндсэн илтгэл танилцуулж, илтгэлдээ Өлзийт сумын үүсэл хөгжлийн тойм, байгаль орчин, домог түүх болсон онцлог газрууд, Өлзийтийн нутаг ус нь хүнээ харж тэтгэдэг тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол "Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхэн нөхцөл, цаашдын зорилт” болон “Сумынхаа урлаг, соёлын түүхэн өвд тулгуурлан Өлзийт сум хөгжих боломж” гэсэн хоёр агуулгын хүрээнд тус сумаас гаралтай эрдэмтэн, доктор, профессорууд илтгэлүүдээ тавин хэлэлцүүлжээ.


Монгол хэл дээр,

978-9919-0-3424-5

шинжлэх ухаан судлал түүх Өмнөговь-Өлзийт сумын түүх илтгэлүүдийн эмхэтгэл