Мөнхнаран М

Олон улсын ба үндэсний арбитрын эрх зүй Ред. Т.Мэндсайхан Диз. Э.Ариунмандах - УБ Хөх Монгол принтинг 2024 - 144

ХЗС 24443-24447

Эл бүтээл нь 11 бүлгээс бүрдсэн ба ялангуяа "Монгол Улс дахь Арбитрын Эрх Зүйн Хөгжил"-ийн тухай 3 дугаар бүлэг, "Түргэвчилсэн болон Яаралтай Арбитрын Ажиллагаа"-ны тухай 11 дүгээр бүлэг ихээхэн шинэлэг болжээ. Арбитрын ажиллагаанд нийтлэг хэрэглэж хэвшсэн, англи хэлний цөөнгүй нэр томьёог (тухайлбал, arbitrability, seat/place of arbitration, private autonomy, separability of arbitration clause, competence-competence principle) монгол хэлээр дүйцүүлэн илэрхийлэх оролдлогыг зохиогч номондоо хийсэн боловч эдгээр нэр томьёог нэг мөр хэвшүүлэх асуудалд бүрэн хариулт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн байна. Арбитрын эрх зүйн хөгжил, арбитрын ажиллагаанд нэвтэрч буй олон улсын чиг хандлагыг хөндөж бичсэн зохиогчийн санал дүгнэлт уншигчдын анхаарлыг татах нь гарцаагүй бөгөөд Монгол Улсын арбитрын эрх зүйг боловсронгуй болгоход чухал эх сурвалж болно.


Монгол хэл дээр,

төр эрх, хууль Монгол улс дахь арбитрын эрх зүй арилжааны арбитр