Түвшинтогтох И

Дорнод Монголын ургамалжил Ангилаа, зураглал, доройтол, өөрчлөгдөл Хэвлэлийн диз. Д.Ганчимэг Хавтс. зур. Т.Мөнх-Эрдэнэ - УБ Адмон принт 2024 - 540

ЭШФ Т 27301-27303, БУУТ 32971-32975

Энэхүү нэг сэдэвт бүтээлд Дорнод Монгол (Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд)-д сүүлийн 21 жилд хийсэн ургамалжлын судалгааны дүнг нэгтгэн боловсруулж, ургамалжлын нэгдсэн ангилаа үйлдэн нийт 7 хэвшинж, 12 дэд хэвшинж, 72 хэвшил, 127 бүлэг эвшлийг ялгаж, тус бүрийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд бүс нутгийн хэмжээнд ургамалжлын 1:1,0 саятын хэмжээст зургийг анхлан зохиож, хавсаржээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөн доор ургамалжлын өнөөгийн төлөв байдлыг үнэлж, ургамалжлын доройтол, өөрчлөгдлийг тодотгож гаргасан байна. Эл бүтээл нь байгаль хамгаалал, бэлчээрийн менежмент, орон нутгийг хөгжүүлэхэд өргөн ашиглагдах шинжлэх ухааны суурь бүтээл болохын хамт ургамал судлал, экологи, байгаль хамгаалал, хөдөө аж ахуйн оюутан, мэргэжилтэн, багш, бодлого боловсруулагчдад зориулсан болно.


Монгол хэл дээр,

978-9919-0-2258-7

байгалийн шинжлэх ухаан ургамал судлал ургамлын системчлэл ургамалжлын бүс цайдмын ургамалжлын хэвшинж элсний ургамалжлын хэвшинж