Текст томруулах:    
Монгол толь бичгийн ном зүйн бүртгэл I 1921-1989 Эмхт. Ю. Мөнх-Амгалан, М. Отгонбаяр, Ц. Мөнхдэлгэр Хян. И Сонг Гюү Хэвлэлд бэлт. М. Отгонбаяр, М. Оюумаа Хавтасны зураг М. Оюумаа Хэвлэлийн эх бэлт. Ш. Гантуул - Анхны хэвл - УБ Соёмбо принтинг 2024 - 166

ЭШФ Б 31806-31810, НХУУТ 79324-79330, ЛавФ 1071

Энэхүү монгол толь бичгийн ном зүйн бүртгэл нь 1921-1989 он хүртэлх хугацаанд БНМАУ-д хэвлэгдсэн толь бичгийн тоймыг ерөнхийд нь хамруулсан байна. Толь бичгийн зүйлийг уламжлалт хэл шинжлэлд дагь их, даяг, дадал, дүймэн, гандил, дохионы бичиг, зүйл хуваасан толь гэх зэргээр ангилан нэрлэж байсан бол орчин цагийн хэл шинжлэлд их толь, дунд толь, бага толь, бяцхан толь, электрон толь, цахим толь, халаасны толь, сэдэвчилсэн толь, ярианы дэвтэр гэх мэтээр ялган хэлэлцэх болжээ. Мөн толь бичгийг хэмжээгээр нь их, дунд, бага, бяцхан, дэлгэрэнгүй, хураангуй; агуулгаар нь нэвтэрхий, тайлбар; зориулалтаар нь сурагчийн, халаасны, өврийн гэх мэтээр ангилдаг байна. Энэ бүгдийг энэхүү ном зүйн бүртгэлд хамруулахыг хичээсэн бөгөөд нийтдээ 300 гаруй толь бичиг орсон болно.


Монгол хэл дээр,

978-9919-9910-6-7

лавлах хэвлэл салбар номзүйн гарын авлага хэл шинжлэлийн номзүйн гарын авлага хэл шинжлэлийн толь бичиг