Өнгөт хувьсгал
- УБ 2024
- 188
ЭШФ Б 31799-31780
Монгол Улс 1990 онд ардчилсан хөгжлийн замыг сонгосноос хойш 32 жилийг үджээ. Энэ хугацаанд манай улсын ардчилсан тогтолцоонд заналхийлж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан үйл явдал гарч байв. Тухайлбал "Долоодугаар сарын 1" гэгдэх хэрэг явдал нь "өнгөт хувьсгал"-ын шинжийг агуулсан байж болзошгүй гэх дүгнэлтийг улс төр судлаачдын зүгээс хийж байлаа. Цаашид энэ мэт үйл явдал дахин давтагдах эрсдэл, гадаад болон дотоодын бүлэглэл, этгээдүүд "өнгөт хувьсгал"-ыг зохион байгуулж өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэх суурь нөхцөл бий эсэхийг судлах шаардлагатай юм. Ялангуяа, Манай улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал нь "Өнгөт хувьсгал" хийх таатай хөрс суурь болохын зэрэгцээ хэвлэл мэдээллийн орчин үүнийг нөхцөлдүүлэгч болох талтай. Энэхүү асуудалд тулгуурлан "Аюулгүй байдал судлалын хүрээлэн" томоохон судалгааны ажлын гүйцэтгэлд суурилсан "Өнгөт хувьсгал" гэх эл бүтээлийг тоймлон эрхэм уншигч та бүхэнд толилуулж байна. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ дараах зорилго, зориултуудыг дэвшүүлж, шинжлэх ухааны судалгааны арга зүйг ашиглан дүгнэлт тайланг боловсруулсан байна. Судалгааны ажлын зорилго: Монгол улсад "өнгөт хувьсгал" гарч болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлж зөвлөмж гаргахад оршино. Судалгааны ажлын ач холбогдол: Тус судалгаа нь монгол улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолд заналхийлж буй "өнгөт хувьсгал"-ыг өдөөж болзошгүй гадаад дотоод хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, хэтийн төлөвийг таамаглах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд үндэслэл болох ач холбогдолтой.
Монгол хэл дээр,
978-9919-0-2404-8
улс төрийн шинжлэх ухаан нийгмийн тулгамдсан асуудлууд улс төрийн тулгамдсан асуудлууд