Гонгоржав У

Дундад зууны түүхийн дээж бичиг Хян. Чулуунбаатар - УБ Өнгөт хэвлэл 2005 - 155

Цахим ном 805

Унших бичигт дундад зууны түүхийн зангилаа асуудлуудтай холбоотой феодалын байгууллын хөгжлийн үе шат, үндсэн шинжүүдийг тусгасан нөгөө талаас хамгийн гол эгэл ойлгомжтой, өвөрмөц тэгэхдээ сурагч залуучуудыг боловсруулах, хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд тусалж чадахуйц түүхэн баримтуудыг сонгон оруулахыг хичээсэн байна. Тухайлбал, хувийн өмчийн үүсэл хөгжил, нийгмийн ангиудад хуваагдсан анги, бүлэг, ангийн тэмцлийн үүсэл, төр, шинжлэх ухаан, христос, лалын шашны үүсэл, хөгжил, нийгмийн амьдралд материаллаг үйлдвэрлэлийн тодорхойлогч үүргийг тайлбарлах, шинжлэх ухааны зарим нээлтийн түүх, соёлын хөгжил зэргийг тайлбарлан ойлгуулахад чухал хэрэгцээтэй баримт оржээ. Мөн нийгмийн амьдрал, хөгжлийн гол нөхцөл хүн, хүний хөдөлмөрийн үнэ цэнэ үйл ажиллагааг ухаж ойлгох боломж олгож байгаа ард түмний хөдөлмөр, түүхэн процесст түүний ач холбогдлын талаар өгүүлсэн баримтуудыг оруулсан байна.

Монгол хэл дээр,


Монгол хэл дээр,

түүх дундад зууны түүх түүхийн дээж бичиг феодалын байгуулал феодалын байгуулалын хөгжил /ХI-XY зуун/

909