Мөнхтөр Л

Урлангаар зочилж урмаар дэмжихүй Ажиглалт ба задлал Ред. Х.Сүглэгмаа Диз. М.Мөнхтүшиг - УБ Тоонот принт 2022 - 152

ЭШФ Б 31761-31763

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, "Алтан-Өд" шагналт, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор Лханаагийн Мөнхтөрийн "Урлангаар зочилж, урмаар дэмжихүй" хэмээх XX зууны сүүл үеэс өнөөг хүртэл үеийн уран зохиол яруу найргийн төлөөлөгч болсон зохиолч яруу найрагчдын бүтээлд задлан шинжлэл хийсэн сонирхолтой номыг уншигч та бүхэнд хүргэж байна. Яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар, Чимидравдангийн Мягмарсүрэн, Цэндийн Чимиддорж, Дашзэвэгийн Банзрагч, Данзангийн Нямаа, Доржзовдын Энхболд, Айлтгүйн Төмөр-Очир, Оюунбадамын Сундуй, Гочоогийн Чардаг тэдний дараа үе 1990 ээд оны зохиолч, яруу найрагчдаас Цогдоржийн Бавуудорж, Бидэрийн Баярсайхан, Балсангийн Лхагвасүрэн, арай хожуу үеийн Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш, Х.Дугарсүрэн, Н.Нямхишиг гээд Монголын уран зохиол яруу найргийн үе үеийн төлөөлөгчдийг сонгон авч бүтээл туурвилд нь дүн шинжилгээ хийхийн сацуу зохиолчдын нутаг, угсаа гарал, зан төрх, хувь уран бүтээлчийн дотоод сэтгэл үзэл баримтлалын хэмжээнд задлан шинжилж тэгэхдээ хэтэрхий шинжлэх ухаан онол номын хуурай үгээр биш энгийн эгэл сайхан өнгө аясаар хүүрнэн бичсэн бүтээл болно.


Монгол хэл дээр,

утга зохиол судлал яруу найраг судлал шүүмж судлал